Хайх

Шинэ \"Бондын бүсгүй\" Ана де Армасын талаар мэдэх ёстой зүйлс

Шинэ "Бондын бүсгүй" Ана де Армасын талаар мэдэх ёстой зүйлс

Куба, Испани гаралтай шинэ од

Text: Buro.Mongolia


Бид саяхан 2020 онд нээлтээ хийх "Bond 25" кинонд Жеймс Бондын гол дайснаар Оскарын шагналт жүжигчин Рами Малек тодорсныг мэдээллэсэн билээ. Тэгвэл өчигдөр шинэ "Бондын бүсгүйн" дүрд залуу жүжигчин Ана де Армас тоглохоор болсон нь батлагджээ. Ингээд бүх цаг үед нэр хүндтэйд тооцогдож ирсэн "Бондын бүсгүйн" дүрд тоглох болсон залуу жүжигчний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Шинэ "Бондын бүсгүй" Ана де Армасын талаар мэдэх ёстой зүйлс (фото 1)

Тэрээр Хаванад өссөн

"Bond 25" киноны үйл явдалд чөлөөнд гарсан алдарт тагнуулч 007 Ямайк улсад нам тайван амьдарч байгаа тухай гардаг. Куба улсад төрсөн Ана де Армасын хувьд киноны зураг авалтыг Карибд хийсэн нь маш том давуу тал болж байгаа юм. Тэрээр Санта Крус дель Норте гэх тосгонд төрж, Хавана хотод өсөж торнисон бөгөөд Куба улсын үндэсний театрын сургуульд суралцжээ.

Тэрээр Испанийн давхар иргэншилтэй

Ана де Армасын ээж болон эмээ өвөө нар нь Испани хүмүүс байдаг тул тэрээр Испани улсын давхар иргэншлийг эзэмшдэг байна. 2006 онд дөнгөж 18 настай жүжигчин бүсгүй "Una rosa de Francia" нэртэй Испани кинонд тоглосныхоо дараа жүжигчний карьераа хөөхөөр Испани улсад суурьшжээ.

Шинэ "Бондын бүсгүй" Ана де Армасын талаар мэдэх ёстой зүйлс (фото 2)

Тэрээр Холливүүдийн анхны том дүрдээ 2049 онд тоглосон

2014 онд Лос-Анжелес хотод нүүж ирсэн, олонд танигдаж амжаагүй залуу жүжигчинд Холливүүдийн үүд хаалгыг нээж өгсөн дүр бол "Blade Runner 2049" кино байсан юм. Шинжлэх ухааны уран зөгнөлт блокбастераас хойш Ана де Армас продюсеруудын анхааралд өртөж, шүтэн бишрэгчдийн армитай болсон юм. Үүнээс өмнө Ана "Knock Knock" (2015), "Hands of Stone" (2016), "War Dogs" (2016) гэсэн цөөн хэдэн кинонд л тоглож амжжээ.

Тэрээр Мэрилин Монрогийн дүрийг бүтээнэ

Netflix кино компанийн бүтээж буй домогт Мэрилин Монрогийн намтарчилсан киноны гол дүрд Ана де Армас сонгогдсон байгаа. Эндрю Доминик найруулж, Жойс Кэрол Оутсын алдарт "Blonde" номоос сэдэвлэсэн энэ кинонд дэлхийн хамгийн алдартай шаргал үст бүсгүйн амжилтад хүрэхээс өмнөх амьдрал гарах юм. Олон эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон уг дүрийг Куба гаралтай бүсгүй хэрхэн бүтээхийг цаг хугацаа л харуулах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх