Хайх

Шинэ инсталляци: Парис хотын Ялалтын хаалгыг даавуугаар орооно

Шинэ инсталляци: Парис хотын Ялалтын хаалгыг даавуугаар орооно

Болгарын уран бүтээлч Кристогийн ээлжит инсталляци

Text: Бюро 24/7


Зураг:

Болгарын алдарт контемпорари уран бүтээлч Кристо дараа хавар гэхэд Парис хот дахь Ялалтын хаалгыг даавуугаар ороохоор болсон байна.

Өдгөө 83 настай уран бүтээлч "Боодолтой Ялалтын хаалга. Парист зориулсан төсөл. Шарль де Голлийн талбай-Этуаль" нэртэй энэхүү шинэ инсталляцыг бүтээхэд 25,000 м2 мөнгөлөг хөх өнгийн дахин боловсруулагддаг полипропилен материалтай даавуу, 7,000 м урт улаан өнгийн утас ашиглах юм. Инсталляцийг 2020 оны дөрөвдүгээр сарын 6-19 хооронд үзэх боломжтой.

Мөн энэ үеэр Кристо болон түүний гэргий Жанна Клод (2009 онд таалал төгссөн) нарын амьдралаас сэдэвлэсэн үзэсгэлэн Помпиду төвд дэлгэгдэх болно.

Сонирхуулахад Кристо анх 1961 онд ийм төрлийн инсталляци танилцуулж байжээ. Үүнээс хойш ямар нэгэн объектыг даавуугаар ороох нь түүний нэрийн хуудас болсон гэж хэлж болно. Жишээ нь өмнө нь Кристо Берлин хотын Рейхстаг барилга, Парис дахь Пон-Нёф гүүр болон бусад олон объектуудыг "баглаж" байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх