Хайх

Стивен Кингийн шинэ ном гарлаа

Стивен Кингийн шинэ ном гарлаа

Жин хассан ч гаднах төрх нь өөрчлөгддөггүй хүний тухай

Text: Buro.Mongolia


Зураг:

Түнэр харанхуйн мастер, зохиолч Стивен Кинг "Elevation" (Өндөрлөг) нэртэй шинэ ном гаргасан байна. Энэ тухайгаа тэрбээр албан ёсны Twitter хуудаснаа зарлаж, "Та бүхнийг уншина гэж найдаж байна" хэмээн бичжээ.

Энэхүү шинэ бүтээлийг Scribner хэвлэлийн компани хэвлэн гаргаж байгаа аж. Зохиолын үйл явдал Касл-Рок хотод амьдардаг 40 настай Скотт Кери гэх эрийн эргэн тойронд өрнөнө. Тэрээр жин хассаар байх боловч гаднах төрхөд нь огт өөрчлөлт ордоггүй нэгэн хачирхалтай өвчнөөр өвчилдөг. Үүний зэрэгцээ Скоттын хашаанд хөрш айлын хүмүүс цаг үргэлж нохдоо оруулдаг тул тэдний хооронд жинхэнэ дайн үүснэ.

Стивен Кинг "Elevation" зохиолын тухай "Касл-Рок гэх зохиомол хотод өрнөх бас нэгэн түүх бөгөөд өнгөрсөн жил хэвлэгдэн гарсан 'Gwendy's Button Box' номын үргэлжлэл гэж хэлж болно" гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх