Хайх

Suicide Squad 2 кинонд аль гол дүрийн баатар эргэж ирэхгүй вэ?

Suicide Squad 2 кинонд аль гол дүрийн баатар эргэж ирэхгүй вэ?

Гэмт хэрэгтнүүд дэлхийг аврахаар эргэн ирнэ

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн супер баатруудын тухай "Suicide Squad" кино шүүмжлэгчдээс тааруухан үнэлгээ авсан ч кино театруудаар нийт 745 сая долларын орлого олж чадсан. Тиймээс гэмт хэрэгтнүүдээс бүрдсэн тусгай багийн адал явдал үргэлжлэн гарах нь тодорхой юм. Гэхдээ "Suicide Squad" кинонд археологич Жун Мун буюу "Enchantress"-ын дүрийг бүтээсэн загвар өмсөгч Кара Делевинь дараагийн ангид тоглохгүй гэдгээ мэдэгджээ.

Suicide Squad 2 кинонд аль гол дүрийн баатар эргэж ирэхгүй вэ? (фото 1)

"Энэ кино бол миний амьдралыг өөрчилсөн төсөл байсан. Тиймээс би мэдээж хэрэг киноны үргэлжлэлд тоглоход баяртай байх болно. Гэхдээ энэ нь миний бүтээсэн дүрийн хувьд утгагүй хэрэг байх болов уу" гэж Кара USA Today сонинд ярьжээ. Дашрамд дурдахад загвар өмсөгч бүсгүй "Enchantress"-ын дүрийг маш муу бүтээсэн гэх шүүмжлэлийг кино мэргэжилтнүүд болон үзэгчдээс хүртсэн билээ.

"Suicide Squad" киноны хоёрдугаар ангийн нээлтийн хугацаа одоогоор тодорхой байгаа ч, Warner Bros. кино компани зураг авалтыг 2018 оны дундуур эхлүүлэхээр төлөвлөжээ.

цааш үзэх