Хайх

Super Bowl 2019 тэмцээн дээр танилцуулагдсан шинэ трейлерүүд

Super Bowl 2019 тэмцээн дээр танилцуулагдсан шинэ трейлерүүд

"Avengers: Endgame", "Тоглоомын түүх" ба бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Super Bowl 2019 тэмцээний үеэр супер одуудын амьд тоглолтоос гадна удахгүй нээлтээ хийх кинонуудын шинэ трейлерүүд цацагддаг уламжлалтай. Энэ жил ч мөн тогтсон уламжлалын дагуу хэд, хэдэн шинэ тизерүүд танилцуулагдлаа.

"Toy Story 4"

Disney кино компани энэ зун нээлтээ хийх "Toy Story 4" буюу "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр ангийн тизер трейлерийг танилцуулсан байна. Ердөө 30 секунд үргэлжлэх энэхүү видеонд Вуди, Бо Пип, Базз Лайтер нар хүүхдийн паркт ирсэн байгаа харагдана. Мөн энэхүү ангид Форки нэртэй шинэ баатар гарч ирэх болно.

"Avangers: Endgame"

Таносын хядлагын дараа амьд үлдсэн супер баатрууд нэгдэж, хүчирхэг хорон санаатны эсрэг тэмцэхээр шийддэг. Тэдний дунд Ахмад Америк, Тор, Төмөр хүн, элбэнх (Guardian's of the Galaxy) нар харагдаж байна.

"Captain Marvel"

Тун удахгүй нээлтээ хийх "Captain Marvel" кинонд ер бусын хүчтэй Кэрол Денверс гэх бүсгүйн тухай өгүүлнэ. Шинэ трейлерт Marvel студийн бас нэгэн эмэгтэй супер баатрын ур чадварыг зурвасхан харуулах болно.

"Us"

Оскарын шагналт найруулагч Жордан Пилийн ээлжит жихүүдэс хүргэм бүтээл бидний урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна. Киноны үйл явдалд далайн эрэг дээр амрахаар ирсэн энгийн нэгэн гэр бүл өөрсөдтэйгөө яг адилхан төрхтэй бас нэгэн гэр бүлтэй нүүр тулж, амьд үлдэхийн тулд тэдэнтэй тэмцэх хэрэг гарна.

"Hobbs & Shaw"

"Fast and the Furious"-ын спин-офф болох "Hobbs & Shaw" кинонд Дуэйн Жонсон ба Жейсон Стэйтем нар гол дүрийг бүтээсэн байна. Кинонд тэд хамтдаа хүчээ нэгтгэн олон улсын террорист Брикстоны (Идрис Эльба) эсрэг тэмцэх хэрэг гардаг.

"Alita: Battle Angel"

Юкито Киширогийн манга зохиолоос сэдэвлэсэн энэхүү киног Роберт Родригез, Жеймс Камерон нар бүтээсэн байгаа. Үйл явдалд ой санамжаа алдсан нэгэн киборг охины тухай гарна.

The Handmaid's Tale, гуравдугаар улирал

Hulu кино түрээсийн үйлчилгээ алдарт "The Handmaid's Tale" цувралын гуравдугаар улирлын анхны трейлерийг Super Bowl тэмцээний үеэр танилцууллаа. Трейлерээс харахад дарангуйллын нийгэмтэй Гиллеад улсад аймшигт үйл явдлууд үргэлжилсээр байгаа бололтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих