Хайх

\"The Avengers\" киноны найруулагч \"Batgirl\"-ын тухай кино хийнэ

"The Avengers" киноны найруулагч "Batgirl"-ын тухай кино хийнэ

Найруулагч, кино зохиолч, продюсерын ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

DC Comics-ын бас нэгэн эмэгтэй баатар болох "Batgirl"-ын тухай бүрэн хэмжээний кино хийх гэж байна. Энэхүү киноны найруулагч, продюсер, кино зохиолчоор Жосс Уидон ажиллах юм. "Batgirl" буюу Барбара Гордоны тухай гаргасан хамгийн сүүлийн комикс зохиолд түүнийг өсвөр насны охиноор дүрсэлдэг бөгөөд сургуульд суралцахын зэрэгцээ гэмт хэрэгтэй тэмцдэг.

Жосс Уидон өмнө нь "Buffy the Vampire Slayer" цуврал болон "The Avenger", "Avangers: Age of Ultron" зэрэг кинонуудыг бүтээж байсан туршлагатай.

Одоогоор "Batgirl" киноны жүжигчдийн баг ба нээлтээ хийх хугацаа тодорхойгүй байна.

цааш үзэх