Хайх

The Beatles хамтлагийн цоо шинэ клип шуугиан тарьж байна

While My Guitar Gently Weeps

Text: Buro.Mongolia


Зураг:

Итгэмээргүй ч, аль эрт тарсан домогт The Beatles хамтлаг албан ёсоор шинэ клип гаргажээ

Жорж Харрисоны зохиосон "While My Guitar Gently Weeps" дууны акустик хувилбарт шинэ клип хийсэн байна. Энэхүү видео клипийг "The Beatles LOVE by Cirque du Soleil" шоу тоглолтын арван жилийн ойд зориулж Apple Corps Ltd. ба Cirque du Soleil компани хамтарч бүтээжээ. Тус шоу нь The Beatles хамтлагийн дуун дээр тоглолтоо үзүүлдэг тул нэг талаараа уг клипийг The Beatles хамтлаг ба Cirque du Soleil компаний хамтарсан бүтээл гэж хэлж болох юм. Сонирхуулахад, энэхүү клипэнд харагдаж байгаа бүх тусгай эффектийг ямар ч компьютер график хэрэглэхгүйгээр, зөвхөн зураг авалтын шийдлээр бүтээжээ. 

цааш үзэх