Хайх

"The Crown" цувралын хоёрдугаар улиралд юу гарах вэ?

Кеннедигийн гэр бүл, хатан хааны хувийн амьдрал болон бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Өнгөрсөн жил нээлтээ хийсэн даруйдаа хэд, хэдэн шагнал хүртэж, шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авч чадсан "The Crown" цувралын шинэ ангиудыг шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаa гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Netflix "The Crown" цувралын хоёрдугаар улирлын тизер трейлер болон нээлтээ хийх товыг албан ёсоор зарлалаа.

Цувралын хоёрдугаар улиралд 1950, 1960-аад оны үеийн Их Британийн хаант засгийг харуулах болно. Шинэ улирлын үйл явдалд II Элизабет хатан хааны амьдралд маш их дарамт, олон асуудлууд тулгарна. Тухайлбал, хатан хаан болон хунтайж Филипп нарын хоорондын харилцаа муудаж, улс төрийн зүгээс ч дарамт шахалт ирж байгаа нь тизер трейлерээс харагдана. Мөн шинэ трейлерээс Жон Ф. Кеннеди ба Жеки Кеннеди нарын 1961 онд Их Британид хийсэн айлчлал болон Маргарет гүнжийн шинэ хайр дурлалын талаар гарах нь тодорхой болж байна.

"The Crown" цувралын гол дүрд жүжигчин Клэр Фой, Мэтт Смит нар эргэн ирж байгаа бол Майкл Си Холл (Dexter) ерөнхийлөгч Жон Ф. Кеннедигийн дүрд тогложээ. Сонирхуулахад тус цувралын гуравдугаар улирлаас эхлэн гол дүрийн жүжигчид бүгд солигдох юм. Тэднийг илүү ахмад настай жүжигчид орлох болно.

Хатан хааны засаглалыг маш дэлгэрэнгүй үзүүлсэн "The Crown" цувралын хоёрдугаар улирал 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх