Хайх

“The Crown” цувралын шинэ улиралд “Game of Thrones”-ын жүжигчин тоглоно

“The Crown” цувралын шинэ улиралд “Game of Thrones”-ын жүжигчин тоглоно

Шинэ улирал 2018 оны сүүлээр гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хатан хаан ба түүний гэр бүлийн түүхийг харуулдаг "The Crown" цуврал шинэ улирлынхаа жүжигчдийн багийг сольж байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо цувралын гурав ба дөрөвдүгээр улиралд хунтайж Филиппийн дүрд ямар жүжигчин тоглох нь тодорхой болоод байна. Тодруулбал "Game of Thrones" цувралын Эдмур Таллигийн дүрээрээ танигдсан жүжигчин Тобайас Мензис хунтайж Филиппийн дүрийг бүтээхээр болжээ. Сонирхуулахад "The Crown" цувралын бүтээгчид Мензисээс өмнө энэхүү дүрийг "The Da Vinci Code" киногоороо алдартай Пол Беттанид санал болгож байсан ч тэрээр хэт завгүй байсан учраас татгалзахад хүрсэн байна.

Тобайас Мензис "The Crown" цувралын эхний хоёр улиралд гол дүрийг бүтээсэн жүжигчин Мэтт Смитийг орлож байгаа юм. Харин хатан хаан II Элизабетийн дүрд Английн жүжигчин Клэр Фой өдийг хүртэл чадварлагаар тоглож ирснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Шинэ улирлуудад түүнийг "The Night Manager" киногоороо алдартай жүжигчин Оливия Колман орлохоор болжээ. Түүнчлэн Хелена Бонэм Картер хатан хааны дүү Маргарет гүнжийн дүрийг бүтээх юм.

Дашрамд хэлэхэд "The Crown" цувралын бүтээгч Питер Морган гол дүрийн жүжигчдийг тогтмол шинэчлэхээ мэдэгдсэн билээ. Ингэснээр жүжигчид цувралын үйл явдалд гардаг насандаа тохирч чадах юм. "The Crown" цувралын гуравдугаар улирал 2018 оны сүүлээр нээлтээ хийнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх