Хайх

“The Dark Tower” киноны трейлер цацагдлаа

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн

Text: Buro.Mongolia


Стивен Кингийн "The Dark Tower" зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй киноны албан ёсны трейлер цахим ертөнцөд цацагдсан байна. Энэхүү киноны найруулагчаар Николай Арсель ажиллаж, гол дүрд Мэттью Макконахи, Идрис Эльба нар тогложээ.

Жүжигчин Мэттью Макконахи тус кинонд Уолтер Падик ба Уолтер О'Дим гэх нэрээрээ алдаршсан хорон санаатны дүрийг бүтээсэн байна. Харин Идрис Эльбагийн хувьд Дискейн гэх мэргэн буучний дүрд тогложээ. "The Dark Tower" киноны үйл явдалд Роланд Дискейн нэртэй мэргэн бууч домогт "Харанхуй цамхаг"-ийг хайж, адал явдалтай учирч буйгаар гарна. 

"The Dark Tower" кино 2017 оны наймдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх