Хайх

The Weeknd-ийн 70-аад оны хэв маягтай шинэ төрх

The Weeknd-ийн 70-аад оны хэв маягтай шинэ төрх

Алдарт дуучин амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Торонтогийн олон улсын кино наадам дээр 1970-аад оноос эргэн ирсэн мэт стильтэй нэгэн эрхэм үзэгдсэн нь үнэн хэрэгтээ дуучин The Weeknd байжээ. Абель Тесфайе (дуучин The Weeknd-ийн жинхэнэ нэр) өөрийн төрөлх Торонто хотод ийнхүү жил бүрийн уламжлалт арга хэмжээнд оролцохдоо цоо шинэ үс засалт, сахалтай байсан нь түүнийг анх хараад таниагүй шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан үүсгэж байна.

Дуучин The Weeknd үс засалтаа үе, үе эрс өөрчилж амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж буйгаа илтгэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэрээр анх хөгжмийн салбарт орж ирэхдээ өвөрмөц хэлбэрийн дредлокоор бусдаас ялгаран өөрийн нэрийн хуудас болсон стилийг боловсруулаад байсан бол 2016 онд Starboy эрин үеийг эхлүүлэхдээ хурц өнцөг бүхий тайралттай үс засалтыг танилцуулж байсан юм. Харин энэ удаагийн үс засалт нь Абелийн карьерт дуу хөгжмөөс гадна өөр нэгэн сонирхолтой үе эхэлснийг илэрхийлж байна. Тодруулбал тэрээр энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх "Uncut Gems" кинонд өөрийн амьдрал дээрх дүрийг гаргажээ.

Үүнээс гадна Абелийн амьдралд өөр нэгэн томоохон өөрчлөлт орсон нь түүний ганц бие болсон явдал юм. Наймдугаар сарын эхэн үед The Weeknd ба Белла Хадид нар зөрчилдөөнтэй цагийн хуваарийн улмаас олон жилийн харилцаагаа дуусгасан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр цацагдсан билээ.

The Weeknd-ийн 70-аад оны хэв маягтай шинэ төрх (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх