Хайх

The Weeknd шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна

The Weeknd шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна

"Chapter 6."

Text: Бюро 24/7


Грэммигийн шагналт Канадын уран бүтээлч The Weeknd албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан шинэ цомог дээрээ ажиллаж буйгаа мэдэгдлээ. "Chapter 6" хэмээн нэрлэсэн уг уран бүтээл нь түүний дөрөв дэх студийн цомог болж байгаа бөгөөд одоогийн байдлаар цомгийн нэрээс бусад мэдээлэл тодорхой болоогүй байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийн үүсгэн байгуулсан, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “XO” хөгжмийн лейбл дээрээ түлхүү ажиллаад байсан билээ. Дашрамд дуулгахад дуучин The Weeknd арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 18-ний хооронд Азийн орнуудаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх