Хайх

“The World of Tim Burton” үзэсгэлэн Хонг Конгод нээгдлээ

“The World of Tim Burton” үзэсгэлэн Хонг Конгод нээгдлээ

500 гаруй бүтээлтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч, аниматор Тим Бертоны уран бүтээлд зориулсан үзэсгэлэн Хонг Конгод нээгдлээ

Хонг Конгийн ArtisTree галлерейд нээгдсэн энэхүү үзэсгэлэнд Тим Бертоны хүүхэд насандаа хийсэн бүтээлүүдээс эхлээд хамгийн сүүлийн үеийн төслүүд хүртэл 500 гаруй бүтээл дэлгэгдэж байна. Үзмэрүүдийн дунд гар зураг, уран зураг, гэрэл зураг, хүүхэлдэй, уран баримал болон инсталляциуд багтжээ. "The World of Tim Burton" үзэсгэлэн нийт есөн сэдэвт хуваагдсан бөгөөд бүгд Тим Бертоны өөрийн мөн чанарыг харуулж байгаа юм.

"The World of Tim Burton" үзэсгэлэн нэгдүгээр сарын 23 хүртэл үргэлжилнэ.

цааш үзэх