Хайх

“The X-Files” цувралын XI улирал гарна

“The X-Files” цувралын XI улирал гарна

2017-2018 онд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Fox телевиз алдарт “The X-Files” цувралын XI улирал нийт 10 ангитай гарна гэдгийг мэдэгдлээ

Шинжлэх ухааны уран зөгнөлт "The X-Files" цувралын арваннэгдүгээр улирал энэ оны сүүлээр 10 ангитайгаар гарна гэдгийг Fox телевиз баталлаа. Дэвид Духовны, Жиллиан Андерсон нарын тоглосон энэхүү цуврал нь 1993-2002 оны хооронд дэлгэцэнд гарч байсан бөгөөд 14 жилийн завсарлага авсны эцэст өнгөрсөн жил зургаан ангитай аравдугаар улирал нь цацагдсан юм.

Энэхүү шинэ улиралд гол дүрийн жүжигчид эргэн ирэх бөгөөд цувралын анхны продюсер Крис Картер ажиллахаар болжээ. Шинэ "X-Files" цувралын зураг авалт энэ зун АНУ-д эхлэх болно. Одоогоор Fox телевиз нээлтээ хийх тодорхой хугацаа зарлаагүй ч 2017-2018 оны хооронд дэлгэцэнд гарна гэж төлөвлөсөн байна.

цааш үзэх