Хайх

Time сэтгүүл 2019 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ

Time сэтгүүл 2019 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ

BTS, Рами Малек, Леди Гага, Бри Ларсон ба бусад

Text: Buro.Mongolia


Time сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг нөлөө бүхий 100 хүний жагсаалтаа танилцууллаа. Тус сэтгүүлийн хамт олон дэлхийн лидерүүд, шинийг санаачлагчид, урлаг соёл, загвар болон спорт гээд салбар, салбарын нөлөө бүхий эрхмүүдээс сонгон жагсаалтаа боловсруулдаг уламжлалтай.

Тэд энэ жил шинийг сэдэгчдийн дунд трансжендер жүжигчин Индия Мур, Канадын жүжигчин Сандра О (Killing Eve), Италийн алдарт ахлах тогооч Массимо Боттуру, Ямайк улсын зохиолч Марлон Жеймс болон бусад эрхмүүдийг сонгосон байна.

Урлагийн салбарын төрөлд жүжигчин Дуэйн Жонсон (The Fast and the Furious), Бри Ларсон (Captain Marvel), Рами Малек (Bohemian Rhapsody), Эмилия Кларк (Game of Thrones), Махершала Али (Green Book), Ялица Апарисио (Roma), Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг, Givenchy брэндийн бүтээлч захирал, дизайнер Клэр Уэйт Келлер, дуучин Ариана Гранде болон бусад уран бүтээлчдийн ажлыг үнэлжээ.

Харин энэ жилийн лидерүүдээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Ромын пап Франциск, АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Бретт Кавано, FBI-ын тэргүүн асан, АНУ-ын сонгуулийн ажилд ОХУ-ын оролцоо байгаа эсэхийг шалгаж байсан прокурор Роберт Мюллер, АНУ-ын Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн Александрия Окасио Кортес болон бусад улс төр, нийгмийн зүтгэлтнүүд шалгарсан байна.

Дуучин Тейлор Свифт, уран бүтээлч Дэвид Хокни, найруулагч Спайк Ли, дуучин, жүжигчин Леди Гага, дизайнер Пьерпаоло Пиччоли (Valentino), Мишель Обама нар жагсаалтын "шүтээн" төрөлд багтжээ.

Тэгвэл энэ жагсаалтын "Титан" төрөлд нүүр хувиргагч Пэт Макграт, сагсан бөмбөгч Леброн Жеймс, гольфчин Тайгер Вудс, Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Египетийн хөлбөмбөгийн спортын од Мохаммед Салах (Ливерпүүл) нар бичигдсэн байна.

цааш үзэх