Хайх

Уилл Смитийн тоглосон “Аладдин” киноны анхны зургууд цацагдлаа

Уилл Смитийн тоглосон “Аладдин” киноны анхны зургууд цацагдлаа

Гай Ричигийн найруулсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Entertainment Weekly вебсайт Disney кино компанийн бүтээсэн "Аладдин" киноны зургуудыг цахим ертөнцөд нийтэлсэн байна. Анх 1992 онд гарч байсан алдарт хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний киног Гай Ричи найруулжээ.

Кинонд Жинни хэмээх нэртэй бирдийн дүрд жүжигчин Уилл Смит тоглосон байна. Харин киноны гол баатар Аладдины дүрийг Египет гаралтай Канадын жүжигчин Мена Массуд бүтээсэн бол түүний дурлалт бүсгүй Жасмин гүнжид Их Британийн жүжигчин Наоми Скотт тогложээ.

Эргэн сануулахад 1992 онд нээлтээ хийж байсан "Аладдин" хүүхэлдэйн кино нь хоёр Оскарын шагнал хүртэж, Disney кино компанид нийт 504 сая ам.долларын орлого оруулж байсан билээ.
Киноны шинэ хувилбар 2019 оны тавдугаар сарын 24-нд нээлтээ хийх болно.

Уилл Смитийн тоглосон “Аладдин” киноны анхны зургууд цацагдлаа (фото 1)

Уилл Смитийн тоглосон “Аладдин” киноны анхны зургууд цацагдлаа (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх