Хайх

Vandebo хамтлаг "Мөнхөд21" нэртэй анхны цомгоо гаргах гэж байна

Vandebo хамтлаг "Мөнхөд21" нэртэй анхны цомгоо гаргах гэж байна

Бямба гарагт

Text: Ц.Намуун


"Мөнхөд21" цомгийн нээлтэд зориулан “Галт Тэрэг“ дууныхаа видео клипийг Бюро 24/7-гийн хуудсаар дамжуулан хүргэж байна.

Хөгжмийн ертөнцөд шинээр гарч ирж буй Vandebo хамтлаг нийт 12 дуунаас бүрдэх "Мөнхөд21" нэртэй анхны цомгоо арванхоёрдугаар сарын 8-нд буюу ирэх бямба гарагт EON клубт толилуулах гэж байна. Тэд энэхүү үдэш цомогт багтсан "18Savage", "Trapbank" зэрэг хит дуунууд болон өмнө нь цацагдаж байгаагүй шинэ уран бүтээлүүдээ тоглохоор болжээ. Түүнчлэн Don Dior-той хамтарсан шинэ уран бүтээлээ танилцуулах ба үдэшлэгт зориулан DJ Anu Dol хөгжмийн сетээ хүргэх юм.

Trap хип-хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг Vandebo хамтлаг хөгжмийн салбарт хөл тавиад удаагүй ч тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж, Youtube тавцан дахь хандалт нь зургаан саяыг давжээ. Ингээд Vandebo хамтлагийн шинэхэн уран бүтээл болох “Галт Тэрэг” дууг хамтдаа сонсоцгооё!

Гэрэл зурагчид: @maagaa; @heradonlkham
Supported by: Suuder

Сэтгэгдэл бичих

цааш үзэх