Хайх

Виржил Аблогийн нэрэмжит үзэсгэлэн долоодугаар сард нээлтээ хийнэ

Виржил Аблогийн нэрэмжит үзэсгэлэн долоодугаар сард нээлтээ хийнэ

"Virgil Abloh: Figures of Speech"

Text: Бюро 24/7


Өнөө цагийн шилдэг дизайнеруудын нэг Виржил Абло Чикаго хотын Контемпорари урлагийн музейтэй хамтран "Virgil Abloh: Figures of Speech" нэртэй үзэсгэлэнгээ нээхээр боллоо. Энэхүү үзэсгэлэнд Виржил Аблогийн гар тэмдэглэлүүд, хар зургууд болон Off-White брэндийн онцлох загварууд дэлгэгдэх юм. Дашрамд дурдахад Чикаго хот Аблогийн хувьд бүтээлч санааны эх үүсвэр гэдгийг дизайнер олон ярилцлагадаа дурдсан байдаг.

Инженер мэргэжилтэй Виржил Абло 2013 онд Off-White хувцас загварын брэндээ үүсгэн байгуулж, 2018 онд Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирлаар томилогдсон билээ. Тэрээр мөн IKEA, Nike, Byredo брэндүүдтэй хамтарсан цуглуулгууд, уран бүтээлч Такаши Муракамитай хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн, Харвардын их сургуультай хамтарсан дизайны ном гээд олон бүтээлч ажлуудыг туурвисан байдаг. "Virgil Abloh: Figures of Speech" үзэсгэлэн долоодугаар сарын 10-наас есдүгээр 22-ныг хүртэл гарах ажээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх