Хайх

Warner Bros. кино компани “Wonder Woman 2” киног хийхээ албан ёсоор мэдэгдлээ

Warner Bros. кино компани “Wonder Woman 2” киног хийхээ албан ёсоор мэдэгдлээ

Үйл явдал АНУ-д өрнөнө

Text: Buro.Mongolia


Зураг:

The Verge вебсайтын мэдээллэж буйгаар Warner Bros. кино компанийн төлөөлөгчид "Wonder Woman" киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг эхлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. 

Өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн "Wonder Woman" кино нь нийт 700 гаруй сая долларын ашиг олж, эмэгтэй хүн найруулсан хамгийн амжилттай бүтээл болсон билээ.

"Wonder Woman" киноны найруулагч Пэтти Женкинсийн хэлснээр тус киноны хоёрдугаар ангийн үйл явдал энэ удаад АНУ-д өрнөх гэнэ. Тэрээр "Энэ хамгийн зөв шийдвэр гэж бодож байна. Wonder Woman АНУ-г зорих ёстой. Учир нь одоо л хамгийн тохиромжтой цаг юм" гэж ярьжээ.

цааш үзэх