Хайх

“Wonder Woman 2” киноны хорон санаатан хэн байх нь тодорхой боллоо

“Wonder Woman 2” киноны хорон санаатан хэн байх нь тодорхой боллоо

Мөн үйл явдлын талаар шинэ мэдээллүүд цацагдаж эхэлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн онд нээлтээ хийж, дэлхийн кино театруудаас 821 сая ам.долларын орлого олсон DC Comics-ийн "Wonder Woman" блокбастерын хоёрдугаар анги 2019 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа. Гэхдээ одооноос эхлэн асар их амжилт олсон тус киноны талаар цоо шинэ мэдээллүүд цацагдаж эхлээд байна. Тухайлбал Wonder Woman киноны хоёрдугаар ангид инээдмийн жүжигчин Кристен Уиг "Cheetah" гэх хорон санаатны дүрийг бүтээхээр болсон нь батлагджээ.

Энэ талаар тус киноны найруулагч Пэтти Женкинс "Энэ сэтгэл хөдлөм мэдээг баталж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тийм ээ! Энэ үнэн! Гайхалтай авьяаслаг Кристен Уигийг ‘Wonder Woman'-ы гэр бүлд хүлээн авч байгаа нь бидний хувьд маш их аз завшаан. Хамгийн дуртай жүжигчдийнхээ нэгтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Twitter хуудастаа бичжээ.

DC Comics-ийн зохиолд "Cheetah" буюу доктор Барбара Энн Минерва нь Их Британийн археологич бөгөөд Африкт хийсэн нэгэн судалгааны ажлын үеэр ер бусын хүчтэй болдог хэмээн гардаг байна.

Үүнээс гадна "Wonder Woman 2" киноны үйл явдлын талаар өөр мэдээллүүд мөн цацагдсан байна. Жишээ нь шинэ ангийн үйл явдал Хүйтэн Дайны үед буюу 1980-аад оны АНУ-д өрнөх магадлалтай гэдгийг Screen Rant вебсайт мэдээллэжээ.

"Wonder Woman 2" 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх