Хайх

Жүжигчин Энди Серкис “Venom 2” киног найруулна

Жүжигчин Энди Серкис “Venom 2” киног найруулна

2020 оны аравдугаар 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна

Text: Бюро 24/7


Жүжигчин, найруулагч Энди Серкис "Venom" киноны дараагийн ангийг найруулах болсныг Hollywood Reporter сэтгүүл мэдээллээ. "The Lord of the Rings", "Rise of the Planet of the Apes", "Godzilla", "Avengers", "Black Panther" зэрэг алдартай төслүүдэд дүр бүтээсэн жүжигчин Энди Серкис 2017 оноос найруулагчийн гараагаа эхлүүлсэн юм.

Тэрээр 2017 онд "Breathe", 2018 онд "Mowgli: Legend of the Jungle" кинонуудын найруулагчаар ажилласан бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ aвсaн билээ. Түүний шинээр найруулах "Venom 2" кинонд хорон санаат симбиотик Карниж болон Веном буюу Эдди Брок нарын тэмцлийг харуулах юм. "Venom 2" урьдчилсан байдлаар 2020 оны аравдугаар 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

 

Сэтгэгдэл бичих