Хайх

Жүжигчин Киану Ривз шүтэн бишрэгчдээ дахин баярлууллаа

Жүжигчин Киану Ривз шүтэн бишрэгчдээ дахин баярлууллаа

"Чи гайхалтай"

Text: Buro.Mongolia


Зураг:

Цахим ертөнцөд мим давлагаа үүсгэсэн жүжигчин Киану Ривз дахин шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Энэ явдал алдарт жүжигчний оролцсон "Bill & Ted Face the Music" киноны зураг авалт хийгдэж буй Луизиана мужийн Слайделл хотод болжээ.

Тус киноны зураг авалтын талбай руу явах замд хотын оршин суугч Стейси Хант гэрийнхээ гадаах талбайд Киану Ривзэд зориулан "Чи гайхалтай" гэсэн бичигтэй самбар өлгөсөн байсан бөгөөд үүнийг киноны продюсер Эд Соломон олж харсан байна. Харин үүний дараахан Киану Ривз зураг авалтын талбай руу явах замдаа автомашинаасаа гэнэт үсрэн гарч, тэрхүү самбар дээр "Стейси чи гайхалтай" хэмээн нэмж бичиж, гарын үсгээ зурж үлдээжээ. Мөн тэрээр Стейсигийн гэр бүлтэй хамт зургаа даруулсан байна.

Эргэн сануулахад Киану Ривз E3 технологийн үзэсгэлэнгийн үеэр "Cyberpunk 2077" нэртэй видео тоглоомыг тайзан дээр гаран танилцуулахад танхимаас хэн нэгэн "Чи гайхалтай" хэмээн хэлсэн бөгөөд хариуд нь алдарт жүжигчин "Үгүй ээ, чи өөрөө гайхалтай" хэмээн хэлж, үүнээс хойш энэ видео олон нийтэд тархан алдаршсан юм.

Стейси Хантын хэлснээр Киану Ривз тэдний гэрийн ойролцоо шинэ киноны зураг авалт хийхээр болсныг түүний хүү олж мэдсэн ба самбарыг хийх санааг хүү нь анх гаргажээ. Дашрамд дурдахад тэд алдарт жүжигчинд талархан "Баярлалаа, Киану" гэсэн бичигтэй шинэ самбар хийсэн байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх