Хайх

Жүжигчин Марго Робби шинэ дүрийнхээ төлөө танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ

Жүжигчин Марго Робби шинэ дүрийнхээ төлөө танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ

“Mary Queen of Scots”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Найруулагч Жози Руркийн "Mary Queen of Scots" нэртэй түүхэн утга уянгын кинонд жүжигчин Марго Робби Их Британийн хатан хаан I Элизабетийн дүрийг бүтээж байгаа билээ. Австралийн жүжигчин бүсгүй энэхүү дүрийг бүтээхийн тулд шаргал үсээ улаанаар будаж, арьсаа цайруулж, эртний хэв маягтай хувцас өмсөн, гаднах төрхөө эрс өөрчилжээ.

Жүжигчин Марго Робби шинэ дүрийнхээ төлөө танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ (фото 1)

"Mary Queen of Scots" киног түүхч Жон Гайгийн "My Heart Is My Own: The Life of Mary Queen of Scots" номоос сэдэвлэн хийж байгаа юм. Киноны үйл явдалд I Элизабет болон Шотландын хатан Мэри Стюарт нарын Английн хаан ширээний төлөөх ширүүн тэмцлийн тухай гарах болно.

Жүжигчин Марго Робби, Сирша Ронан нарын тоглосон "Mary Queen of Scots" кино 2018 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Жүжигчин Марго Робби шинэ дүрийнхээ төлөө танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ (фото 2)

цааш үзэх