Хайх

Жаред Лето Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн дүрд тоглоно

Жаред Лето Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн дүрд тоглоно

Хью Хефнерийн тухай намтарчилсан кинонд

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер хэд хоногийн өмнө таалал төгссөн билээ. Тэгвэл найруулагч Бретт Рэтнер түүний амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан киног бүтээхээр болжээ. Хью Хефнерийн дүрд жүжигчин, дуучин Жарет Лето тоглохоор болсон гэдгийг The Hollywood Reporter вебсайт мэдээллэж байна.

Одоогоор энэхүү төсөл нь дөнгөж анхан шатандаа явж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл ховор байгаа юм.

Найруулагч Бретт Рэтнер "Жаред миний эртний анд. Намайг Хью Хефнерийн тухай кино хийх болсныг тэр сонсоод ‘Би түүний дүрийг бүтээхийг хүсч байна. Би түүнийг ойлгомоор байна' гэж надад хэлсэн. Жаред үүнийг хийж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Тэр бол орчин цагийн хамгийн агуу жүжигчдийн нэг шүү дээ" гэж ярьжээ.

Эргэн сануулахад Хью Хефнер есдүгээр сарын 27-нд 91 насандаа таалал төгссөн билээ. Тэрбээр Playboy сэтгүүлийг хамгийн анх 1953 онд үүсгэн байгуулсан юм.

цааш үзэх