Хайх

Женнифер Лоуренс, Эмма Стоун болон бусад жүжигчид дугуй ширээний ярилцлага хийлээ

Женнифер Лоуренс, Эмма Стоун болон бусад жүжигчид дугуй ширээний ярилцлага хийлээ

Холливүүд дахь хүйсийн тэгш бус байдал, цалингийн ялгааны талаар ярилцлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

The Hollywood Reporter сэтгүүл шинэ дугаараа Холливүүдийн зургаан эмэгтэй жүжигчинд зориулан гаргасан байна. Тус сэтгүүлийн энэ удаагийн гол баатруудаар Женнифер Лоуренс, Эмма Стоун, Жессика Честейн, Мэри Жей Блайж, Элисон Женни, Сирша Ронан нар тодорчээ. The Hollywood Reporter эдгээр эмэгтэй жүжигчдийг сэтгүүлийнхээ нүүрэнд гаргахын зэрэгцээ дугуй ширээний ярилцлагад урьж, видео хийсэн байна. Холливүүд дахь хүйсийн тэнцвэргүй байдал тэдний ярилцлагын гол сэдэв болсон юм. Ярилцлагын үеэр жүжигчид бэлгийн дарамттай холбоотой шуугиан, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа зэрэг маш ноцтой сэдвүүдийг хөнджээ.

Женнифер Лоуренс "Удахгүй нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж би бодож байна. Гэхдээ үүний тулд бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Харамсалтай нь бүх зүйл хэрээс хэтэрлээ. Бэлгийн дарамт нь зарим талаараа бараг л эр хүний эрэлхэг занг илтгэх хэрэгсэл болсон байна" гэж тэр хуваалцлаа.

Жүжигчин Жессика Честейн "Хүн амын тодорхой нэг бүлэг өөр нэг хэсэг бүлэг хүмүүсийн амьдралыг хариуцаж байгаа цагт эрх мэдлээ урвуулан ашиглах тохиолдол үргэлж гардаг" гэж нэмж хэлсэн байна.

Харин Эмма Стоуны үзэж буйгаар бол эрэгтэй ба эмэгтэй жүжигчдийн цалин тэгш болохоос нааш асуудал шийдэгдэхгүй гэжээ. Гэхдээ Оскарын шагналт жүжигчин цалинг тэгш хуваарилсан ч бүх асуудал тэр дороо шийдэгдэхгүй гэдгийг мөн онцолсон юм.

Та дугуй ширээний ярилцлагын бүрэн хувилбарыг эндээс үзэх боломжтой.

цааш үзэх