Хайх

Жоан Роулинг нэг минутад хэр их хэмжээний мөнгө олдог вэ?

Жоан Роулинг нэг минутад хэр их хэмжээний мөнгө олдог вэ?

Алдарт зохиолчийн нийт хөрөнгө 700 сая фунт стерлингээр үнэлэгдэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Wordery онлайн номын дэлгүүр дэлхийн хамгийн өндөр цалинтай зохиолч Жоан Роулинг хэр их хэмжээний мөнгө олдог болохыг тооцоолж үзжээ.

Тэдний үзэж буйгаар 2018 оны тавдугаар сарын 31 хүртэлх нэг жилийн хугацаанд Жоан Роулинг ойролцоогоор 74 сая фунт стерлинг олсон байна. Ингэснээр тэрээр сард 6 сая, өдөрт 203,000, цагт 8,400, минутад 142 фунт стерлингийг тус, тус олжээ.

Мөн Wordery онлайн номын дэлгүүр Харри Поттерын зохиолч таны авдаг цалинг олохын тулд хэр их хугацаа зарцуулахыг бодож олдог "тооны машин" зохион бүтээсэн байна. Жишээ нь 3,890,000 төгрөгийг Жоан Роулинг ердөө 8 минут, 16 секундэд олох болно.

2018 оны байдлаар Жоан Роулингийн нийт хөрөнгө 700 сая фунт стерлингэд хүрчээ. Тэрээр сайн үйлсийн төслүүдэд маш их мөнгө хандивладаг тул тэрбумтан байхаа больсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх