Хайх

Жон Траволта \"The Fanatic\" кинонд галзуу шүтэн бишрэгчийн дүрд тоглолоо

Жон Траволта "The Fanatic" кинонд галзуу шүтэн бишрэгчийн дүрд тоглолоо

Тэр зүгээр л гарын үсэг авахыг хүссэн...

Text: Buro.Mongolia


Зураг:

Цахим ертөнцөд Limp Bizkit хамтлагийн дуучин Фред Дерстын найруулсан "The Fanatic" киноны трейлер цацагдсан байна. Энэхүү триллер киноны гол дүрийг Жон Траволта бүтээсэн бөгөөд тэрээр Муз гэх нэртэй галзуу шүтэн бишрэгч эрийн дүрийг бүтээжээ. Муз өөрийн шүтэн биширдэг Хантер Данбэр гэх алдартныг мөшгөж, гэрт нь нууцаар нэвтэрснээр үйл явдал буруугаар эргэнэ.

"The Fanatic" кинонд Жон Траволтагаас гадна Eminem-ийн алдарт "Stan" дууны клипэнд тоглосон Девон Сава дүр бүтээсэн байна.

Фред Дерстын шинэ бүтээл 2019 оны наймдугаар сарын 30-нд нээлтээ хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх