Хайх

Зуслангийн амьдрал SZA-гийн шинэ клипэнд

Зуны зугаатай өдрүүдийг тэсэн ядан хүлээж байна!

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Дуучин SZA-гийн албан ёсны Youtube сувагт "Broken Clocks" нэртэй шинэ видео клип цацагдсан байна. Энэхүү дуу нь түүний "Ctrl" нэртэй анхны цомогт багтсан уран бүтээл юм. Видео клипний үйл явдалд энгийн л нэг зуслангийн хөгжилтэй амьдрал гарах бөгөөд энд SZA шинэ найзуудтай болж, усанд сэлж, тоглоом тоглож, галын наадам хийж, цагийг зугаатай өнгөрүүлэх болно.

Сонирхуулахад дуучин SZA-гийн жинхэнэ нэрийг Солана Роу гэдэг бөгөөд тэрээр Кендрик Ламарын Top Dawg Entertainment гэх дуу бичлэгийн компанид харьяалагддаг цорын ганц эмэгтэй уран бүтээлч юм. Тэрээр "Ctrl" нэртэй анхны цомгоо 2017 онд танилцуулсан билээ. Дуучин бүсгүй уг цомогт Трэвис Скотт, Кендрик Ламар болон бусад уран бүтээлчидтэй хамтарч ажилласан байгаа.

цааш үзэх