Хайх

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

90 дэх удаагийн Оскарын наадам

Text: Buro.Mongolia


Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо дөнгөж сая амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ үдэш Жимми Киммел "Энэ жил таны нэрийг тайзан дээрээс дуудвал, шууд босч ирсний хэрэггүй шүү. Бидэнд хэсэг хором өгөөрэй. Би өнгөрсөн жилийн алдааг давтахыг хүсэхгүй байна" хэмээн хошигнож, ёслолын үйл ажиллагааг нээлээ. Мэдээж хэрэг тэрээр мөн сүүлийн үед хүн бүхний анхаарлыг татаж байгаа Time's Up хөдөлгөөн, хүйс ба арьс өнгөний тэгш эрх, цалин, зэвсгийн хяналт зэрэг ноцтой асуудлуудыг хөндсөн бөгөөд ерөнхийдөө улс төр ба хошигнолын төгс тэнцвэрийг олж чадсан юм.

Энэ жил Оскарын наадмын "Оны шилдэг кино" гэх гол шагналыг "The Shape of Water" уран зөгнөлт кино хүртсэн бол, уг киног бүтээсэн найруулагч Гильермо дель Торо "Оны шилдэг найруулагч" гэх нэр хүндтэй цолыг давхар авлаа.

Кино шүүмжлэгчдийн таамаглаж байсанчлан жүжигчин Гэри Олдман "Darkest Hour" кинонд Уинстон Черчиллийн дүрийг гайхалтай бүтээснээрээ үнэлэгдэж "Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин" шагналыг хүртжээ. Харин "Three Billboards Outside Ebbing, Missouri" кинонд охиноо алдан гашуудаж буй ээжийн дүрээр Фрэнсис Макдорманд "Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон байна.

Мөн энэ жил Жордан Пилийн бүтээсэн "Get Out" триллер кино "Оны шилдэг кино зохиол" төрөлд ялалт байгуулсан нь үзэгчдийн хувьд маш том гэнэтийн бэлэг болсон юм. Тэгвэл "Call Me By Your Name" утга уянгын кино "Оны шилдэг сэдэвлэсэн кино зохиол" шагналыг хүртжээ.

Ингээд 90 дэх удаагийн Оскарын наадмын ялагчдыг харцгаая:

Шилдэг кино

"The Shape of Water" (Гильермо дель Торо)

Шилдэг найруулагч

Гильермо дель Торо (The Shape of Water)

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Фрэнсис Макдорманд (Three Billboards Outside Ebbing, Missouri)

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Гэри Олдман (Darkest Hour)

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Эллисон Жейнни (I, Tonya)

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 4)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Сэм Рокуэлл (Three Billboards Outside Ebbing, Missouri)

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 5)

Шилдэг кино зохиол (эх зохиол)

"Get Out"

Шилдэг кино зохиол (сэдэвлэсэн )

"Call Me By Your Name"

Шилдэг анимэйшн кино

"Coco" (Ли Анкрич)

Шилдэг хөгжмийн зохиол

Александр Деспла "The Shape of Water"

Шилдэг дуу

"Remember Me" (Coco)

Оскар 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 6)

Гадаад хэл дээрх шилдэг кино

"A Fantastic Woman"(Чили)

Шилдэг баримтат кино

"Icarus" (Брайан Фогель)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх