Хайх

Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг

Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг

Шилдэг брэндүүдийн супер бүтээлүүд

Text: Ө.Тодгэрэл


Өчигдөр зохион байгуулагдсан Алтан Бөмбөрцөг 2017 шагнал гардуулах ёслол зөвхөн гайхалтай даашинз, төгс нүүр будалт хөгжилтэй мөчүүд гэлтгүй мөн зах зээл дээрх хамгийн тансаг, нүд гялбам үнэт эдлэл ба бугуйн цагуудаар дүүрэн байлаа

Алтан Бөмбөрцөг наадмын 74 дэх удаагийн  ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн алдартнууд бүгд дэлхийд нэртэй брэндүүд ба бие даасан дизайнеруудын урласан тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, бугуйн цагаар өөрсдийгөө чимсэн байлаа. Нүд булаам сайхан хийцтэй, уулга алдам, гялалзсан эдлэлүүдээр дүүрсэн шагнал гардуулах ёслол дээр өнгөрсөн 2016 онд тренд болсон чокер зүүлт, гав хэлбэрийн ээмэг, том үнэт чулуун унжлагатай зүүлт, өргөн бугуйвч, бөгж болон нарийн хийцтэй бугуйн цагууд үзэгдлээ. Forbes сэтгүүлийн мэдэгдэж буйгаар энэ жилийн улаан хивсэн дээр нийт гурван сая гаруй долларын үнэтэй Harry Winston брэндийн үнэт эдлэлүүд гарсан байна. Үнэт эдлэлийн Piaget, Tiffany & Co. ордоны бүтээлүүд мөн алдартнуудын тэргүүн зэргийн сонголт болжээ.

Ёслолын ажиллагаанд шагнал гардуулсан Дрю Берримор 2.5 сая долларын үнэт эдлэлээр гоёсон бол "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд нэр дэвшсэн жүжигчин Мэрил Стрип Harry Winston ордоны 13.62 каратын шар очир-эрдэнэ чулуутай ээмэг зүүсэн байлаа. Харин Piaget брэндийн албан ёсны олон улсын төлөөлөгчид болох Жессика Честейн, Райан Рейнольдс нар Piaget брэндийг сонгосонд гайхах зүйл байсангүй. Жессика 18 каратын цагаан алтан гинжтэй 265 ширхэг очир-эрдэнэ чулуунаас бүрдсэн хүзүүний зүүлт, харин Райан 18 каратын ягаан алтан суурьтай 38 мм хэмжээтэй Piaget Altiplano бугуйн цагийг сонгожээ. Цаашилбал Жаклин Кеннедигийн дүрийг гаргасан жүжигчин Натали Портман Tiffany & Co. брэндийн очир-эрдэнэ ээмэг, бөгж, бугуйвчны хослол зүүсэн бол, мюзикл ба инээдмийн төрөлд "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн Эмма Стоун мөн адил Tiffany-гийн хуучны очир-эрдэнэ хүзүүний зүүлт, ээмэг, бөгжөөр гангарсан байлаа.

Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 1)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 2)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 3)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 4)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 5)

Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 6)

Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 7)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 8)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 9)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 10)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 11)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 12)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 13)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 14)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 15)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 16)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 17)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 18)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 19)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 20)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 21)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 22)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 23)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 24)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 25)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 26)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 27)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 28)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 29)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 30)Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг (фото 31)

цааш үзэх