Хайх

Белла ба Жижигийн дүү хүйсийн хамааралгүй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа

Белла ба Жижигийн дүү хүйсийн хамааралгүй үнэт эдлэлийн цуглуулга гаргалаа

Анвар Хадидын брэнд

Text: Бюро 24/7


Зураг:

Белла ба Жижи Хадидын эрэгтэй дүү Анвар өөрийн найз, зураач Йон Лахамтай хамтран Martyre нэртэй үнэт эдлэлийн брэнд үүсгэн байгууллаа.

Martyre брэнд нь эрчүүд ч тэр эмэгтэйчүүд ч тэр зүүж болох хүйсийн хамааралгүй үнэт эдлэлүүд гаргах бөгөөд Лос-Анжелесын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран цаг хугацаанд удирдагдахгүй мөнхийн сонгодог дизайныг санал болгох юм. Хамгийн анхны цуглуулгад 925 сорьцтой мөнгөн бугуйвч, ээмэг, унжлагатай хүзүүний зүүлт болон бөгж багтсан ба үнэт эдлэлүүд дээр "Every sinner dies a saint" ба "Pray for us" зэрэг үгс сийлсэн байгаа.

 

 

"Бид үнэт эдлэлийг эргээд утга учиртай, бэлгэдэлтэй болгохыг зорьсон. Худалдан авагч бүр өөрт чухал утгатай үнэт эдлэл авах боломжтой байна" хэмээн Martyre брэндийн дизайны захирал Райан Бенсон ярьжээ.

Анхны цуглуулгын загварууд 195-795 ам.долларын үнээр борлуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх