Хайх

Chanel-ын Sous le Signe du Lion цуврал

Chanel-ын Sous le Signe du Lion цуврал

Арслангийн бэлгэ тэмдэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Габриэл Шанель арслангийн ордод төрсөн байсан бөгөөд өдгөө ч Sous le Signe du Lion цуглуулгын бэлгэ тэмдэг хэвээр үлджээ

Коко Шанелийн хувьд арслан их утга учиртай бөгөөд энэхүү бэлгэ тэмдэгтэй гоёл чимэглэлээ тэрбээр анх 1932 онд гаргажээ. Шанель наймдугаар сарын 19-нд буюу арслангийн ордонд төрсөн учраас ийм бэлгэ тэмдэг сонгогдсон хэрэг биш ажээ. Далавчтай арсланг гол бэлгэ тэмдэгээ болгосон Венец хот түүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг байв. Тэрбээр анх энэ хотод ирэхдээ сүм, талбай дээрх чулуун болон алтаар бүрсэн арслангуудын хөшөөг анзаарч харахгүй өнгөрч чадаагүй байна. 

Габриэлийн өөрийнх нь ааш ч мөн энэ амьтны хүчирхэг зантай ижил бөгөөд Sous le Signe du Lion нэртэй цуглуулга нь "Арслангийн бэлгэ тэмдэг"-тэй болсонд гайхах зүйлгүй. Chanel-ын хувьд арслан эртнээс халдашгүй бэлгэ тэмдэг нь байсаар ирсэн. Шинэ цуглуулгын ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт, цагаан болон шар алт, алмаз, сувдан чимэглэлтэй бүгд л арслангийн бэлгэ тэмдэгтэйгээр шинэчлэгдэн гарчээ.

цааш үзэх