Хайх

Dior брэндийн үнэт эдлэлийн зул сарын бичлэг

Rose des Vents

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Францын загварын ордон баярт зориулж богино хэмжээний анимэйшн гаргалаа. Үүнд санта, ельф, цаа буга болон үнэт эдлэлийн шинэ цуглуулга La Rose des Vents гарах болно

Бичлэгийн хамгийн эхэнд Rose des Vents цуглуулгын бөөрөнхий зүүлтийн унжлага олноороо тэнгэрээс унаж ирнэ. Яг л цасан ширхэг шиг. Үзэгчид энэ мөчид бодит амьдрал дээр ийм зүйл байдаг сан бол хэмээн харамсан суух болно. Богино хэмжээний хүүхэлдэйн киноны төгс ертөнцөд шөнийн тэнгэр дэх сар хүртэл гялалзсан алмазаар гэрэлтэж, харин Сантагийн оронд Кристиан Диор цаа бугатай чарга унаснаар Dior Joaillerie-гийн бүтээлч захирал Виктуар де Кастелланд бэлэг хүргэхээр ирнэ. Дашрамд дурдахад, дизайнер бүсгүйн гацуур мод энгийн биш, харин Rose des Vents үнэт эдлэлүүдээр чимэглэгдсэн байгаа.

цааш үзэх