Хайх

Хүзүүний зүүлт: Зуны гол гурван чиг хандлага

Хүзүүний зүүлт: Зуны гол гурван чиг хандлага

Шүтээн зүүлтүүд, мушгиралдсан гуурснууд ба шинэ “чокерууд”

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Хэдэн улирлын турш гаван ээмэг болон минималист бөгж ноёрхсон бол энэ удаад тод хүзүүний зүүлтүүд эргээд бидэнд ирлээ

Энэ улиралд минималист хэв маяг үгүй болж байх шиг байна.  Нарийхан, үл мэдэгдэх гинжтэй жижиг зүүлтүүдийн оронд дахин тод, нүдэнд туссан, бие даасан зүүлтүүд сэргэж байна. Buro 24/7- гийн сонгосон гурван гол чиг хандлагыг танилцуулъя.

Шүтээн зүүлтүүд

Урт төмөр гинж эсвэл даавуун үдээс дээр тогтдог Celine-ний гарын савар хэлбэртэй шаазан зүүлтээс авахуулаад Sydney Evan-ний Жефф Кунсын "Үлээдэг нохой"-ны жижигхэн хуулбар зүүлтүүдийг баруунд "relic pendants" буюу "Шүтээн зүүлтүүд"  гэж нэрлэдэг. Тэгэхээр тэднийг хаана ч юутай ч зүүх хэрэгтэй. 1970-аад оны уур амьсгалтай элгэн бас цацагтай даашинзтай эсвэл энгийн цамцан загвартай даашинзтай адилхан зохицно.

Мушгиралдсан гуурснууд

Эмх цэгцгүй, зангилаа болон уягдсан органик шил, нейлон, эсвэл энгийн оосроос хийгдсэн гуурснууд Giorgio Armani шиг хүндэт брэндийн болон  Нью-Йоркийн Peppercotton шиг үнэт эдлэлийн залуу брэндүүдийн сонголт болж байна.  Peppercotton-ы саа, бөмбөлгүүдээр дүүрсэн, Swarowski шигтгээгээр чимэглэгдсэн тунгалаг гуурснууд туйлын хутгамал хэв маягтай зүүлт болж чадсан.

Шинэ "чокерууд"

"Чокер" зүүлтүүд нь ширүүн хэлбэртэй, гуйвшгүй өргөн хүзүүвчээс загварлаг чимэг болж хувирсан.  Одоо тэднийг зөвхөн төмрөөр биш, харин Givenchy-гийн загвар шиг арьсаар хийж байна. Түүнчлэн J.W.Anderson-ы нарийхан  цагираг шиг бас Ralph Lauren -ий олон өнгийн шигтгээнээс бүтсэн  аалзны тор шиг загвартай болжээ.     

цааш үзэх