Хайх

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ

Text: Ө.Тодгэрэл


Юу юунаас илүү чанарыг эрхэмлэдэг MIKOTO ойр, ойрхон шинэ цуглуулга танилцуулаад байдаггүй ч нэг танилцуулахдаа олны чихэнд дуулдахуйц, шинэлэг зүйл санал болгодог онцлогтой. Ер нь л MIKOTO бүтээгдэхүүнээсээ эхлээд брэндийг төлөөлөх аливаа зүйлийг өндөр стандартын дагуу гүйцэтгэж, алхам бүртээ сэтгэл шингээдэг цөөн брэндүүдийн нэг юм. Брэндийн энэ чанар нь саяхан болж өнгөрсөн шинэ цуглуулгын нэрэмжит арга хэмжээнээс бүр ч тодоор харагдлаа.

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 1)

MIKOTO сувдан эдлэлийн брэнд нь олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан шинэ цуглуулгаа дэлгэхдээ гуравдугаар сарын 3-ний өдөр Шангри-Ла зочид буудалд энэ дэлхийг улам бүр сайхан болгодог хүчирхэг эмэгтэйчүүдийг гэр бүлийн хамтаар урин яг л Акоя сувдны адил эерэг энергиэр дүүрэн, гэгээлэг нэгэн өдрийг өнгөрүүлэхийг санал болгосон юм. MIKOTO логотой дэвүүр бэхлэгдсэн сувдан цагаан дугтуйтай урилга хүлээн авсан зочид Шангри-Ла их танхимын босгыг давмагц өөр ертөнцөд очсон мэт мэдрэмж авсан нь эцэг эхчүүд гэлтгүй бяцхан хүүхдүүдийн ч сэтгэгдлийг хөдөлгөжээ. "Амралтад ирчихсэн юм шиг гоё байна" гэх үгсийг нэгэн охин ээждээ хэлж байхыг сонсоод эргэн тойрноо ажиглатал нээрээ л уригдан ирсэн гэр бүлийн гишүүн бүр дор бүрдээ хийх зүйлтэй, цагийг тааламжтай өнгөрүүлж байлаа. Танхимын төв хэсэгт MIKOTO брэндийн бутик поп-ап байдлаар шинэ загваруудаа танилцуулан ажиллаж байсан бол, зүүн буланд хүүхдүүдэд зориулсан зураг зуран юмхан урлах хэсэг байршиж, баруун хэсэгт амттаны "лангуу" Америкийн алдарт Sugarfina брэндийн чихрийг санал болгон зочдыг амттанаар дайлж, дэргэд нь цэцэг боолгон авах боломжтой Flower Station үйлчиллээ. Dj Enkoolion-ийн эгшиглүүлэх намуухан цохилттой контемпорари аянд халамжит эрчүүд хайрт бүсгүйдээ цэцэг боолгож, үзэсгэлэнт бүсгүйчүүд MIKOTO-гийн шинэ загваруудаас шоппинг хийн өөрийгөө баярлуулж, өхөөрдөм хүүхдүүд инээлдэн тоглох зуураа ээждээ зориулсан зураг зурж байсан юм. 

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 2)


"Сувдыг хэрхэн модерн байдлаар зүүж болохыг MIKOTO брэнд харуулдаг"

Харин үдшийн гол дүр болох Акоя сувднууд энэ удаад урьд өмнөхөөсөө ч илүү тод гэрэлтэж байсан нь шинэ дизайнтай холбоотой байлаа. MIKOTO-гийн шинэ цуглуулга хоёр хэсгээс бүрдэх ба эхнийх нь залуучуудад зориулсан baby сувд буюу ойролцоогоор 4мм бүхий жижиг сувднууд дээр суурилсан аж. Хэлхсэн жижиг сувднуудаас бүрдэх хүзүүний зүүлт нь маш цэмцгэр харагддаг төдийгүй тэр бүр олдоод байдаггүй ховор эдлэл гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь хоорондоо ижил хэмжээтэй жижиг сувднуудыг олборлох нь ургац бүрээс олдоод байдаггүй, маш нарийн төвөгтэй ажил юм. 18 карат шар алттай хосолсон усны дусал мэт жижиг сувднуудтай унжсан ээмэг, очир эрдэнэ чулуугаар чимэглэгдсэнээр бүр ч илүү гялалзах сувдан бөгж зэргийн нямбай хийц нь гайхширмаар.

Цуглуулгын хоёр дах хэсэг илүү үнэтэй, том сувднууд дээр суурилсан бөгөөд ихэнх загварууд нь ямар нэгэн түгжээ, төгсгөлгүй хүссэнээрээ загварчилж болох онцлогтой хийгджээ. Тухайлбал хоёр үзүүрт нь сувд бэхлэгдсэн уян хатан алтан гинжийг хүн өөрийн хувцаслалт, нөхцөл байдалд тааруулан нэг бол зангидаж, нэг бол давхарлан ороож, хүсвэл нуруу руугаа унжуулан төрөл бүрээр зүүх боломжтой. Мөн урд хэсгээрээ сувд атлаа чихний ард хэсэгт унжлагатай очир эрдэнэ нэмэлтээр бэхэлж болох шинэ загварын ээмгийг хүсвэл хамтад нь, хүсвэл дангаар, эсвэл бүр өөр ээмэгтэй ч хослуулан зүүж болох нь их ухаалаг шийдэл болжээ. "Бид хэрэглэгчдийнхээ хүсэлтийг сонсон энэ удаад мөн 8мм бүхий сонгодог цагаан сувднаас гадна илүү том 9 мм саарал өнгийн сувд болон барок сувд буюу тэгш бус хэлбэртэй этгээд сувднууд цуглуулгадаа нэвтрүүлсэн байгаа" хэмээн MIKOTO брэндийн гүйцэтгэх захирал Б.Онон нэмж онцолсон юм.

Акоя сувдны нэгэн гайхалтай чанар байдаг нь сувдыг зүүсэн бүсгүйн арьс тунгалаг өнгөөр туяаран царай нь гэрэлтэж эхэлдэг. Үүнийг MIKOTO-гийн сувдыг хэрэглэж үзсэн бүсгүйчүүд маш сайн мэддэг бөгөөд жил ирэх тусам тус сувдны ид шидэд татагдсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр Монголын олон үзэсгэлэнт бүсгүйчүүд MIKOTO-гийн нэгэн халуун дулаан гэр бүлийн гишүүн болжээ. Бидний зүгээс уншигчиддаа MIKOTO-гийн сувдтай ойроос, биечлэн танилцахыг зөвлөж байгаа бөгөөд өөрийн нүдээр харсан тохиолдолд л үнэ цэнийг нь илүү ойлгох юм.

MIKOTO брэндийн зохион байгуулж буй энэхүү баярын арга хэмжээ гуравдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд сувдан эдлэлүүд 30% хүртэлх хямдралтай байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Мөн эдгээр өдрүүдэд брэндийн бүтикээр зочилсон тохиолдолд оргилуун дарс, амттанаар дайлуулан, цэцгийн баглаа боолгож, худалдан авалт бүрт гарын бэлэг авах болно.

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 3)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 4)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 5)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 6)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 7)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 8)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 9)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 10)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 11)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 12)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 13)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 14)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 15)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 16)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 17)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 18)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 19)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 20)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 21)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 22)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 23)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 24)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 25)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 26)MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 27)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 28)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 29)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 30)


MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 31)

MIKOTO олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ (фото 32)

MIKOTO Mongolia

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Ганди гудамж, Нархан хотхон 61-2
Утас: 88013575, 99994599

Албан ёсны вебсайт www.mikoto.mn
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх