Хайх

Omega-гийн шинэ Constellation Tahiti цаг

Omega-гийн шинэ Constellation Tahiti цаг

Одны орд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алмазан шигтгээ, сувдан туяатай энэхүү цагны нүүр нь ёроолгүй мэт далайн гүн, хязгааргүй уудам сансар огторгуйн гоо үзэсгэлэнг өөртөө шингээжээ

Constellation Tahiti нэртэй шинэ загвар Швейцарийн Omega брэндийн алдарт цуглуулгын үргэлжлэл болсон байна. Цагны шинэ хувилбар аль 1982 онд худалдаанд гарч байсан домогт Constellation Manhattan цагийг санагдуулах болно. Тэрхүү эртний загварыг тодорхойлдог алтан од, бугуйвч дээрх алтан зурааснууд шинэ загварт шилжин оржээ. Constellation Tahiti загвар нийт есөн сонголттой гарсан ба зургаа нь кварц, гурав нь  механик гэсэн хувилбартай юм байна. Эдгээр хувилбарууд нь ган бугуйвчтай, цагны нүүрний хүрээ нь 18 каратын шар, ягаан алтны сонголттой, алмазан шигтгээгээр бүрхэгджээ. Constellation-ы шинэчлэгдсэн хувилбараас харахад сонгодог загвар үргэлж хамгийн шилдэг сонголт байх бололтой. Тэгээд ч энэ нь далайн эрэг дээрх диваажингийн мэт таатай орчин санагдуулам, чамин дизайнтай тул хүн бүрт таалагдах нь гарцаагүй биз ээ.

цааш үзэх