Хайх

Prada нүдний шилний шинэ цуглуулгаа танилцуулахад зургаан зураачийг нэгтгэжээ

Prada нүдний шилний шинэ цуглуулгаа танилцуулахад зургаан зураачийг нэгтгэжээ

Хамтын бүтээл

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Италийн загварын ордон Instagram-ын алдарт загвар зураачдаас туслалцаа авахаар шийджээ. Тэдгээр зураачид нь нүдний шилний шинэ цуглуулга Prada Raw Avenue-гийн нээлтэд зориулж уран зургууд бэлджээ

Хамгийн шилдэг загварын зураач шалгаруулах уралдаан зохион байгуулж байсан Valentino загварын ордонтой харьцуулбал Prada нэг алхмаар түрүүлж, Instagram-ын алдартай авьяаслаг зураачдыг хайж олохоор шийдсэн байна. Гаднаас сонгосон уран бүтээлчид бол  Карли Кун, Меган Хесс, Блэр Брейтенштейн, Жудит ван ден Хук, Вонг Пинг болон Вида Вега нар юм. Тус бүрдээ тэд хэдэн зуун мянган бишрэгчидтэй.  Шинэ цуглуулгад зориулж зураачид нарны шилний танилцуулгын төрхүүдийг шинэлэг бүтээлч байдлаар зураг болгон буулгасан юм. Одооноос Prada-гийн албан ёсны вэб хуудсаас  шинэ цуглуулгын загваруудыг виртуал загварын тайзнаа  танилцуулж буйг мөн зураач болгоны цуглуулгын талаарх мэдээллээс бүтээлүүдийг харж болно. 

цааш үзэх