Хайх

Хамгийн үнэ цэнэтэй металлаар хийгдсэн бугуйн цаг: Rolex Cosmograph Daytona

Хамгийн үнэ цэнэтэй металлаар хийгдсэн бугуйн цаг: Rolex Cosmograph Daytona

Дэлхийн хамгийн алдартай хронограф цагтай танилцана уу

Text: Ө.Тодгэрэл


Бугуйн цагны ертөнцөд Cosmograph Daytona шиг домог болсон цаг тун цөөн. Тэртээх 1963 онд мэргэжлийн авто уралдааны нисгэгч нарын хэрэгцээнд зориулан бүтээгдсэн энэ цаг нь өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хронограф цаг, домогт Пол Ньюманы хамгаас хайртай аксесуар, түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагдсан загвар гээд маш олон өргөмжлөлтэй. Cosmograph Daytona бол Rolex нэрээр танигдах шаардлагагүй, өөрийн гэсэн түүх ба статусыг бий болгож чадсан, цуутай цаг юм.

Cosmograph Daytona загварыг олж авахад тийм ч амар биш бөгөөд үргэлж маш урт хүлээлгийн жагсаалт үүссэн байдаг. Тэр дундаа тус цагны 50 жилийн ойн баярт зориулагдсан хамгийн анхны бүхэлдээ платинум их биетэй, мөсөн цэнхэр нүүртэй, хүрэн бор тойрогтой Cosmograph Daytona нь ижил төрлийн бусад загваруудаасаа хамаагүй илүү өндөр үнэтэй ч үүнийгээ дагаад маш ховор, ирээдүйд дуудлага худалдаагаар илүү өндөр үнээр зарагдах магадлалтай, жинхэнэ цаг цуглуулагчид ба ухаалаг хөрөнгө оруулагчдын мөрөөдлийн загвар гэгддэг. Үнэт чулууд дундаас хамгийн үнэ цэнэтэй платинум материал ашигласан нь тус цагийг хэд дахин хүсэмжит болгож байгаа юм. Платинум материал нь маш бат бөх төдийгүй цаг хугацаанд өнгөө хувиргадаггүй, гялалзсан байдлаа алддаггүй, арьсанд харшил үүсгэдэггүй гэх олон гайхалтай чанаруудтай билээ.

Платинум материалыг заримдаа цагаан алттай андуурах тохиолдол бий. Гэтэл платинум нь цагаан алттай харьцуулбал маш ховор, бага хэмжээгээр олборлогддог бөгөөд илүү олон давуу талтай, үүнийгээ дагаад илүү өндрөөр үнэлэгддэг металл юм. Жилд ойролцоогоор 1500 тонн цагаан алт олборлогддог бол платинум ердөө л 160 тонн байх жишээтэй. Үүнээс гадна платинум нь нягтшил сайтайн улмаас илүү бат бөх байж насан туршид чанараа хадгалан үлдэж, үүний зэрэгцээ байгалийн саарал цагаан өнгөө алддаггүй, мөн зурагддаггүй билээ.

Дэлхийн хамгийн хүнд бөгөөд нягтралтай металл гэгддэг платинум нь мөн онцгой химийн нэгдлийн нөлөөгөөр зэвэрдэггүй. Уян хатан чанартай, давтацтай металл учраас тус материалыг өнгөлөхөд олон арван жилийн туршлагатай, ур чадвартай мэргэжилтнүүд шаардлагатай. Маш ховор, үнэ цэнэтэй тус металл нь эртний Египет болон Колумбын эриний эхэн үед олонд танигдаж эхэлсэн бөгөөд хамгийн анх 17-р зуунд Европчууд олборлосон байдаг. Платинумыг өнгөлөх аргачлал, хэлбэрт оруулах нууц нь саяхнаас тайлагдсан тул ийнхүү сүүлийн жилүүдэд платинумын эрэлт ба нэр хүнд огцом өсөж байгаа билээ. Ерөнхийдөө уламжлалт ойлголтын дагуу алт нь хамгийн өндөр зэрэглэлд тооцогддог байсан бол одоо платинум нь алтыг орлон шинэ статус тогтоох болжээ.

Rolex Mongolia
Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх