Хайх

Сонгодог гоо үзэсгэлэн: Les Icones de Chanel

Сонгодог гоо үзэсгэлэн: Les Icones de Chanel

Fine jewellery

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Коко Шанелийн хайрт камелия цэцэг, өд ба од зэрэг зүйлс үнэт эдлэлийн шинэ цуглуулгын үндсэн сэдэв боллоо

Баглаа цэцгээс илүү сайхан зүйл гэж байна уу? Алмазаар бүрхэгдсэн алтан камелия цэцэг бий. Тэгвэл тэнгэрээс од татаж авах боломжтой юу? Мэдээж хэрэг боломжтой. Нэгийг ч биш бүр олныг гээч. Тэр ч байтугай тэдгээр одод эзэмшигчийнхээ ялдам хурууг үнэт эдлэлийн гялбаагаар чимэх болно. Chanel-ын мэргэжилтнүүд брэндийнхээ хэрэглэгчдэд гоо зүйн таашаал бэлэглэхийн тулд их хичээл зүтгэл гаргажээ. Chanel брэнд энгийн атлаа маш эмэгтэйлэг Les Icones de Chanel гэх цагаан ба ягаан алт, алмазаар хийгдсэн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт бүхий цуглуулга гаргасан нь мөнхийн эрэлттэй байх сонгодог загвартай болжээ.

цааш үзэх