Хайх

Ягаан алтаар хийсэн есөн үнэт эдлэл

Ягаан алтаар хийсэн есөн үнэт эдлэл

Нүдэнд дулаахан

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэхэн гарсан iPhone 6S ба 6S Plus-ийн “ягаан алт” өнгө нь хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа. Тиймээс бид энэхүү ухаалаг утастай хослох, таны сонирхлыг татах хэдэн үнэт эдлэл сонголоо

Ягаан алт бол цэвэр металл биш. Харин алт болон зэсийн хайлш бөгөөд маш ихэмсэг төрхтэй харагддаг. Ягаан алтан чимэглэл дээрх үнэт чулуунууд ямар ч өнгөтэй байсан бай үргэлж зөөлөн ягаан туяанд уусаж, дулаахан бас өвөрмөц сэтгэгдэл үлдээдэг юм. Монголчууд бид ягаан алтыг тийм ч өргөн хүрээнд сонирхдоггүй ч iPhone 6S ба 6S Plus-ын "ягаан алт" өнгө хамгийн эрэлттэй байгаа гэнэ.
Тэгэхээр бид танд гарцаагүй таалагдах, энэхүү үзэсгэлэнт металлаар хийсэн есөн үнэт эдлэл сонголоо. Paola Mendoza-гийн нарийн хийцтэй уян бугуйвч, Van Cleef & Arpels-ын баялаг чимэглэлтэй бугуйн цаг, Diane Kordas-ын этгээд бөгж зэргээс сонголтоо хийгээрэй.

цааш үзэх