Хайх

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд

Инээдмийн баярын мэнд!

Text: Buro.Mongolia


Монголын 3,1 сая хүнд мэдээлэл, энтертэйнмэнт хоёрыг хослуулан чадварлагаар хүргэдэг бүтээлч залуусыг бид онцолж, тэдний дүр төрхийг хавар-зун 2017 улирлын шинэ загварууд хэрхэн өөрчлөхийг туршиж үзлээ

Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярт зориулж бид телевизийн салбарт гол тоглогч болох залуусын дүр төрхийг өөрчлөхөөр шийдлээ. Энэ 2017 оны хавар-зун улирлын загварын шоунууд дээр үзэгдсэн хамгийн сонирхолтой загваруудаар тэднийг хувцаслаж, загварлаг хэрнээ хөгжилтэй дүр төрх бүрдүүлсэн юм.

Жишээ нь "Монгол Масс Медиа" компанийн гүйцэтгэх захирал А.Амундрад Balmain брэндийн энэ хавар-зуны шинэ загвар өмсгөсөн бол "Монгол ТВ"-ийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагвад Жаред Летогийн нүд унагадаг Gucci брэндийн ногоон хүрмийг сонголоо. Загварын тайзан дээр алхаж буйгаар харуулсан эдгээр зургуудад "Монгол ТВ"-ийн ерөнхий найруулагч Г.Бат-Эрдэнэ Giorgio Armani брэндийн шоунд, мөн телевизийн хөтлөгч Б.Мандуул Louis Vuitton-ы шоунд алхаж буйгаар гарлаа. Бидний бодлоор Versace брэндийн загвар "Боловсрол" телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаярт үнэхээр сайхан зохиж байна. Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын аялагч, чөлөөт стилийг Salvatore Ferragamo брэндийн шинэ загварууд илүү тодотгож өгөх юм шиг санагдлаа. Харин таны бодлоор дэлхийн алдартай брэндүүдийн хавар-зуны загварууд тэдэнд хэр зохиж байна вэ?

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 1)

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 2)

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 3)

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 4)

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 5)

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 6)

Монголд телевизийн салбарыг хөгжүүлж буй бүтээлч эрчүүд (фото 7)

цааш үзэх