Хайх

“Blade Runner” киноноос сэдэвлэсэн анимэ гарна

“Blade Runner” киноноос сэдэвлэсэн анимэ гарна

"Вlade Runner - Black Lotus"

Text: Buro.Mongolia


"Blade Runner 2049" киноноос сэдэвлэсэн цуврал анимэг Adult Swim суваг болон Alcon Entertainment кино компани нар хамтран бүтээхээр боллоо. "Вlade Runner - Black Lotus" нэртэй энэхүү цувралын анги тус бүр 30 минут үргэлжлэх ба нийт 13 анги цацагдахаар төлөвлөгджээ.

Цувралын найруулагчаар "Appleseed" киног найруулсан Шинжи Арамаки болон "Ghost in the Shell" анимэг найруулсан Кенжи Камияама нар хамтран ажиллахаар болсон байна. Цувралд юуны тухай өгүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч 2049 оноос 17 жилийн өмнөх үйл явдлыг харуулна гэдгийг онцолсон юм.

Дашрамд дурдахад "Blade Runner" болон "Blade Runner 2049" кино нь шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүд болон киберпанк төрлийн кинонууд дундаа хамгийн шилдэгт тооцогддог билээ. Кино шүүмжлэгчид Blade Runner киног ирээдүйг зөгнөн дүрсэлснээс гадна хүний оршихуйн утга учрыг хөндсөн гайхалтай бүтээл хэмээн дүгнэсэн байдаг.

цааш үзэх