Хайх

Buro 24/7 тойм: Coach, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Coach, pre-fall 2016

Юрийн галавын цэцэрлэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Стюарт Виверс бүтээлч захирлаар томилогдсоноос хойш Coach хэв маягаа шинэчилж, зугаатай ба этгээд төрхтэй болсон билээ. Брэндийн энэ удаагийн цуглуулгын гол баатраар динозаврууд тодорлоо

Coach 2013 онд Стюарт Виверсийг бүтээлч захирлын суудалд томилсноос хойш, хүн бүр энэхүү брэндэд дурлах болсон. Дизайнер өөрийн цуглуулга бүрээ Америк улстай холбож, түүний шинж чанарыг хувцсандаа шингээдэг билээ. Тэр цуглуулгадаа нэг бол улс даяар аялан тоглолт хийж буй хөгжимчид, нэг бол элсэн цөл дэх бензин колонк дээр гацсан замын унаа хайж буй хүмүүс, аль эсвэл адал явдалтай учрахыг мөрөөдсөн томоотой охид гээд олон төрлийн сэдэв оруулдаг.


Энэ удаагийн цуглуулга төв хот руу шилжиж, боловсрохыг хүссэн тосгоны залуу охидыг харуулсан бололтой. Харин цуглуулгын гол бэлэг тэмдгээр динозавр тодорч, свитер дээр угалз, цамц дээр хээ мөн бомбер дээр хатгамал хэлбэрээр илэрчээ. Бид бүгд саяхан том дэлгэц дээр иргэн ирсэн "Юрийн галавын цэцэрлэг" киног үзэн, бага насныхаа дурсамжийг сэргээж суусан билээ. Тиймээс Виверсийн цуглуулга энэхүү өнгөрснөө дурсах давлагаанд сайхан зохицож байна.

цааш үзэх