Хайх

Buro 24/7 тойм: Graviteight, хавар-зун 2016

Buro 24/7 тойм: Graviteight, хавар-зун 2016

Хүүхэлдэй мэт

Text: Б.Амина


Зураг:

Graviteight брэндийн дизайнерууд хаврын цуглуулгад Disney-гийн гүнжүүд болох Үнсгэлжин, Лусын дагина, Покахонтас нараас урам авсан бололтой. Гэвч цуглуулгын пастел өнгийг эс тооцвол бидэнд илүү аниме дүрүүд шиг харагдлаа

Graviteight багийн хамт олон брэндээ анх үүсгэн байгуулахдаа л бий болгосон санаандаа үнэнч үлджээ. Тийм ч учраас гол дүрүүд өмнөх удаагийнх шиг "one piece items" буюу комбинезон, даашинз зэргийг шинэ цуглуулгатаа арай илүү өөр маягаар орууллаа. Хантааз, бүс, урт ханцуйтай хүрэм гээд бүгдийг өөр хооронд нь хослуулж янз бүрийн төрх бүтээж болохоор бүтээсэн байна. Энэ удаагийн нийлэмжийг хоёр гол зүйлээр гаргасан нь судалтай пастел өнгө болон цацагтай хослуулсан хар өнгө юм. Тэдний тусламжтайгаар энгийн нэг цамцыг бэлхүүс тодотгосон даашинз болгон, харин дэрвэгэр даашинзтай гүнжийг аниме дүр болгож хувиргах аж. Даавуун хатгамалтай ягаан юбка, хээтэй цамц зэрэг нь сонгодог гүнжийн гоёлоос тэс ондоо харагдаж байгаа ч илүү сонирхолтой санагдлаа.

цааш үзэх