Хайх

Buro 24/7 тойм: Mary Katrantzou, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Mary Katrantzou, pre-fall 2016

Сансар огторгуйн эрин үе

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Мэри Катранзу pre-fall цуглуулгаа алдарт зохиолч Айзек Азимов болон 1960-аад оны шинжлэх ухааны уран зөгнөлд зориулжээ

Грек гаралтай дизайнер Мэри Катранзу загвар зохион бүтээж эхлэхдээ олон төрлийн хээ танилцуулдаг байсан бол дараагаар нь хатгамал ба наамал сонирхдог болсон. Харин одоо тэр дахиад л шинэ зам хайж байна. Энэ удаагийн цуглуулгад түүний алдарт хээнүүд эргэн ирж, том хэмжээстэй хослолоо. Хуниастай даашинз ба комбинзоныг харахад хаана нь жинхэнэ хуниас, хаана нь 3D зураг байгаа нь ойлгогдохгүй. Цуглуулгын бусад загварууд ч мөн адил нарийн учиртай, толгой эргэм болжээ. Богино ягаан юбка ба даашинз дээр жинхэнэ хайчилбар байна уу аль эсвэл нүхтэй мэт зураг байна уу гэдэг нь тийм ч амар танигдахгүй. Энэхүү өвөрмөц эффектийг гаргахын тулд Мэри Катранзу голограмм хээнүүд ашигласан байна. Тэрбээр өмнө нь ч бас ийм зэргийн харааны хууралт ашиглан цуглуулга бүтээж байсан туршлагатай билээ.

Дизайнерын хэлснээр тэр цуглуулгадаа 1960-аад оны шинжлэх ухааны уран зөгнөлийг шингээхийг хүссэн гэнэ. Тиймээс шинэ цуглуулгын ихэнх хувцаснууд тугалган цаасаар хийгдсэн мэт гялалзаж байгааг та анзаарсан байх. Цуглуулгыг дүгнээд харахад яг л харь гарагийн тухай зөгнөлт кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөхгүй байна гэж үү?

цааш үзэх