Хайх

Buro 24/7 тойм: Miu Miu, cruise 2017

Buro 24/7 тойм: Miu Miu, cruise 2017

Диско трэш

Text: Buro.Mongolia


Зураг:

Миучча Прада аяллын цуглуулгадаа зориулж “girls just wanna have fun” сэдэвтэй зугаатай үдэшлэг зохион байгууллаа

Өнгөрсөн зууны дунд үед баригдсан Францын Hôtel de la Païva харшид хэд хоногийн өмнө Miu Miu-гийн шуугиан тарьсан үдэшлэг болж өнгөрлөө. Аварга том байшин дотор брэндийн зохион байгуулагчид кинотеатр, ресторан, бүжгийн талбар, хувцасны урлан суурилуулж, талбайн голд аяллын цуглуулгын шинэ загваруудыг манекенд өмсүүлэн байршуулжээ. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид брэндийн шинэ сурталчилгаануудыг том дэлгэцээр үзэж, Их Британий алдарт тогооч Марго Хендерсоны гарын хоолыг амталж, Dirty Pretty Strings дөрвөлийн хөгжмийг сонсож, Кейт Мосс ба Зейти Гранд нарын DJ сетүүд дээр бүжиглэж, цагийг тун зугаатай өнгөрүүлж байлаа.

Дизайнер 1990-ээд оны шөнийн цэнгээнт газрын хувцаслалтын хэв маягаас санаа авч, том хэмжээтэй цамцыг өргөн өмдтэй, богино топыг сургуулийн хуниастай юбкатай, металлаг туяатай хүрмийг винтаж даашинзтай хослуулж, дээрээс нь тод, этгээд, эрээн хээ ба өнгөтэй гоёл чимэглэлүүд нэмжээ. Түүнчлэн Миучча Прада дөрвөлжин хээтэй гар цүнх, тод өнгийн хатгамалтай уут хэлбэрийн цүнх, платформ ултай балетын гутал, өндөр түрийтэй боксын гутал, өдөн оруулгатай углааш, панам малгай зэрэг аксесуарууд цуглуулгадаа оруулсан байна.

Дизайнерын хэлж буйгаар тэр шинэ цуглуулгаараа дамжуулан орчин үеийн хүмүүст илүү их эрч хүч ба өөдрөг сэтгэлгээ бэлэглэхийг хүссэн гэнэ.

 

цааш үзэх