Хайх

Buro 24/7 тойм: Oscar de la Renta, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Oscar de la Renta, намар-өвөл 2016

Бүх зүйл хэвэндээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жилийн өмнө Oscar de la Renta брэндийн үүсгэн байгуулагч, домогт дизайнер нас барж, загварын ертөнцөд томоохон уй гашуу тохиосон. Улмаар брэндийн шинэ бүтээлч захирлаар Питер Коппинг томилогдсон юм. Харин тэрээр өнөөдрийг хүртэл үүсгэн байгуулагчийн ажлыг амжилттай үргэлжлүүлж явна

Oscar de la Renta-гийн шүтэн бишрэгчдийг улам их сэтгэлээр унагаахгүйн тулд Питер Коппинг брэндийн ДНХ-д ямар нэгэн огцом өөрчлөлт оруулахыг хүсээгүй. Тэр зөвхөн огцом гэлтгүй, бүр ямар ч өөрчлөлт оруулаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Загварын шүүмжлэгчид түүнийг илүү залуу хэрэглэгчдийг чиглэсэн загвар гаргах болсон гэж дүгнэсэн ч, бид үүнтэй санал нийлэхгүй байна. Шинэ цуглуулгын өвдөг хүрсэн урттай юбка, трапеци дүрс бүхий ханцуйтай тэгш өнцөгт хүрэм, алтлаг навчистай бараан хослол зэрэг нь нэлээд хуучинсаг загвартай харагдаж байна. Эртний vintage төрх орчин үед эрэлттэй байж болохыг бид Gucci-гийн жишээнээс олж харсан. Гэхдээ үүний тулд тэрхүү хуучинсаг төрх ямар нэгэн хошин чанар агуулж байх хэрэгтэй. Харин Oscar de la Renta-д харамсалтай нь тийм чанар мэдрэгдсэнгүй.

Намар-өвөл 2016 цуглуулгын зарим нэг үдэшлэгийн даашинзууд харин залуу охидод тохиромжтой байж болох юм. Тэдгээр нь яг л төгсөлтийн баярын хөвсгөр даашинзууд мэт харагдаж байв. Тэр дундаас хамгийн ихээр анхаарал татсан, хамгийн төгс загвар нь Линейзи Монтерогийн өмссөн, газар хүрсэн урттай, хар туузан мөртэй, ягаан өнгийн даашинз байсан юм.

 

цааш үзэх