Хайх

Buro 24/7 тойм: Red Valentino, resort 2017

Buro 24/7 тойм: Red Valentino, resort 2017

Эртний эдлэлийн уур амьсгал

Text: Buro.Mongolia


Зураг:

Мария-Грация Кьюри ба Пьерпало Пиччоли нар Valentino ордны залуучуудыг чиглэсэн Red Valentino маркийн шинэ аяллын цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгын хувцаснууд залуу насны бүсгүйчүүдэд зориулагдсан ч гэлээ, “эмээгийн” хуучинсаг уур амьсгал агуулж байлаа

Пиччоли ба Кьюри нарын Valentino ордонд зориулж бүтээдэг хувцаснууд мэдээж хэрэг маш үзэсгэлэнтэй бөгөөд тансаг байдаг. Тэдгээр хувцсыг авах хүсэлтэй бүсгүйчүүд энэ дэлхий дээр олон байгаа ч харамсалтай нь зөвхөн цөөн хэдэд нь л тийм боломж олддог. Аз болж италийн загварын ордонд илүү боломжийн үнэтэй, залуу насны хэрэглэгчдийг чиглэсэн, нэмэлт шугам байдаг юм.

Red Valentino бол зугаатай, эмэгтэйлэг, зөөлөн, бас залуулаг хэв маягтай марк. Маркийн цуглуулгад үргэлж ямар нэгэн хүүхэлдэйн аястай даашинз, эртний загвартай нимгэн цамц, намирсан материалтай даруухан зуны даашинз болон тод өнгийн свитерууд орсон байдаг. Түүнчлэн дизайнерууд үргэлж хээ, хатгамлаар баялаг загварууд бүтээдэг билээ. Тэд нисэж буй шувуухай, жимс ба цэцэгсээр дүүрэн цэцэрлэгт хүрээлэн гэх зэрэг үлгэрийн сэдэвтэй чимэглэл оруулах их дуртай. Танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх