Хайх

Бюро 24/7 тойм: Altuzarra, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Altuzarra, pre-fall 2017

Өдөр тутмын

Text: Buro.Mongolia


Жозеф Альтузаррагийн сүүлийн цуглуулгад XIX зууны Английн уран зургийн элементүүд орлоо

Altuzarra брэндийн pre-fall цуглуулга маш практикт тулгуурласан, өдөр тутмын хэв маягтай болжээ. "Манай хэрэглэгчдийн дийлэнх хувь нь ажил эрхэлдэг хүмүүс байдаг. Тиймээс тэдэнд гоёмсог атлаа ажил хэрэгч хувцаснууд хэрэг болдог" хэмээн дизайнер Жозеф Альтузарра ярьлаа.

XIX зууны хоёрдугаар хагаст дэлгэрсэн Английн яруу найраг ба уран зургийн салбар дахь Прерафаэлитизм чиглэлийн цэцгэн хээнүүд халаат маягийн, бэлхүүс тодотгосон даашинз, свитер цамц, пиджак болон хагас түрийтэй гутлыг чимсэн байлаа. Цуглуулгад үзэгдсэн бас нэгэн анхаарал татам элемент нь судалтай хээ юм. Дизайнер өмдөн хослол дээр нарийн, харин юбка дээр илүү бүдүүн судал ашигласан харагдана.

цааш үзэх