Хайх

Бюро 24/7 тойм: Céline, хавар-зун 2018

Бюро 24/7 тойм: Céline, хавар-зун 2018

Итгэмээргүй олон “шик” төрхүүд

Text: Ө.Тодгэрэл


Архитектор Смильян Радичийн бүтээсэн манан дундах үүлсийг санагдуулам үзэсгэлэнт майхан дотор Céline брэндийн хавар-зун 2018 загварын шоу болж өнгөрлөө. Дизайнер Фиби Файло хүрэлцэн ирсэн зочдоо аяны хөнжлөөр бүрхэгдсэн модон сандал дээр байршуулж, шоуны ерөнхий уур амьсгалыг майхантай аялал мэт байгальд ойр болгожээ. Фибигийн энэхүү байгаль орчноос авсан бүтээлч санаа загварын шоуг хаасан гайхамшигт цагаан өнгийн арьсан пончо, давхар бүтэцтэй асар урт тренч цув, эртний баатрын өмсгөлийг санагдуулам дэгжин даашинз зэргээс илт харагдана.

Энэ удаагийн цуглуулгад итгэмээргүй олон шик төрхүүд багтсан нь үзэгчдийг уулга алдахад хүргэж байлаа. Цэцгэн хээгээр чимэглэгдсэн дөрвөлжин эсгүүртэй поло цамцан дээгүүр өмссөн аварга том эрэгтэй загварын хантааз мөн тэгш бус хэмтэй хуниастай ягаан юбка, хар өнгийн цацагтай түрийтэй гутал гээд цуглуулгаас онцлох төрхүүд маш олон байлаа. Та магадгүй Фиби Файлогийн хувцаснуудыг хараад анхны харцаар дурлахгүй ч, хэсэг хугацааны дараа түүнийг хичнээн нарийн мэдрэмжтэй болохыг гарцаагүй ойлгоно.

цааш үзэх